6:42 PM Цорын ганц Lamborghini Aventador J | |
Энэ оны 3-р сарын 8-наас 18-ны өдрүүдэд үргэлжлэн болж буй 82 дахь удаагийн Женевийн олон улсын мотор шоун дээр цорын ганцхан хувь бүтээгдсэн нэгэн машин олон нийтэд танилцуулагдсан нь Lamborghini Aventador J загвар байлаа. 1970 онд мөн л цорын ганцхан хувь бүтээгдэж байсан домогт Lamborghini Miura Jota загварын хүндэтгэлд зориулагдан бүтээгдсэн бөгөөд Jota гэдэг нь Испани хэлэн дэх J үсгийн дуудлага бөгөөд 2012 оны Lamborghini Aventador J машин зөвхөн J үсгээр нэрлэгдсэн байна. Мэдээллийн зарим эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар энэ машин үйлдвэрийн музейд ч тавигдахгүй, цор ганц гэнэ. Aventador J загварын их бие карбон фиберээр бүтээгдсэнээс гадна дугуйны хигээс нь мөн адил карбон фиберээр бүтээгджээ. 6.5 литрийн, 700 морины хүчтэй V12 хөдөлгүүр нь 300 км/цаг хүртэл дээд хурдыг гаргах хүчин чадалтай энэ ганцхан ширхэг машин үзэсгэлэнгийн дараагаар 2.2 сая орчим еврогийн үнээр зарагдах юм байна. | |
|
Total comments: 0 | |