10:21 PM Дэлхийн хамгийн үнэтэй спортын брэнд... | |
![]() Хөл бөмбөгийн "Манчестер Юнайтед” клуб дэлхийн спортын хамгийн үнэтэй брэнд болсон тухай судалгааны "Brand Finance” агентлаг мэдээлжээ. Судалгааны дүнгээс үзвэл, "Манчестер Юнайтед” брэндийн үнэ 2005-2011 онд 109 хувиар өсч, 412 сая фунт стерлинг болсон байна. Энэ брэндийн үнэ өссөн нь клубыг эзэмшигч Глейзерийн гэр бүлийн явуулсан бодлого амжилттай болсонтой холбоотой аж. 2011 онд клубын жилийн орлого 110 сая фунтын орлого олсон байна. Тус клубтай "Nike”, "Aon”, "Audi”, "DHL” зэрэг дэлхийн нэртэй брэндүүд 20 гаруй гэрээ байгуулжээ. Энэ онд клубын эзэд Сингапурын биржид "Манчестер Юнайтед”-ын анхны хувьцааг гаргах гэж байна. "Brand Finance”-ын мэдээлснээр, "Манчестер Юнайтед” брэндийн үнэ анхны хувьцааны үнийн /хоёр тэрбум фунт стерлинг/ 20 хувьтай тэнцэж байгаа ажээ. " The Sunday Mirror” сонинд мэдээлснээр, Сингапурын биржид Глейзерийн гэр бүл кулбын хувьцааны 25 хүртэл хувийг худалдахаар төлөвлөж байна. Хувьцаанаас орсон орлогыг клубын энэ онд 308 сая фунт стерлинг хүрсэн өрийг төлөхөд зориулах ажээ. 2010-2011 оны улиралд Английн аварга шалгаруулах тэмцээнд ялсны дараа "Манчестер Юнайтед” Английн хамгийн их амжилт олсон клубээр шалгарсан билээ. "Манчестер Юнайтед” Английн 19 удаагийн аварга болсноор удаан хугацааны турш шилдэг клубээр шалгарч байсан "Ливерпуль” багийн амжилтыг эвджээ.
| |
|
Total comments: 0 | |