Мини чат
ONLINE

Одоо: 3
зочид: 3
хэрэглэгчид: 0

Ïîñåòèëè ñàéò
Êîïèëêà ñàéòà
Êîïèëêà
Main » 2012 » гуравдугаар сар » 9 » Дуучин Ж.Алтанцэцэг “Extacy”-гийнханд хатуурхав
9:47 PM
Дуучин Ж.Алтанцэцэг “Extacy”-гийнханд хатуурхав
Хөдөлмөрч зан, хоолойн чадлаараа рок попод нэгэнт өөрийн гэсэн байраа эзэлсэн дуучин бол Алтанцэцэг. Тэрээр бусдыг бодвол төдийлөн хэл аманд өртөөд байдаггvй нэгэн. Өнгөрсөн жил MN 25 дугаар суваг телевизээс зохиогдон байгуулагдсан Making The Band шоуны продюссерээр ажиллаж авъяас чадвараараа шалгарсан найман охиныг Extacy хэмээх эрч хүчтэй нэрийн дор нэгтгэсэн. Гэвч сайн продюссерийн нэрийг сайнаар нь дуурсгаж чадаагүй тус хамтлагт тун удалгүй орших уу, эс орших уу гэдэг асуудал тулгарсан. Харин Ж.Алтанцэцэгийн хувьд нэгэнт сүр дуулиан болж байгуулсан болохоор бүгдийг нь тарааж байснаас дахин шалгаруулалт явуулж тал хувийг нь авч үлдэхээр шийдсэн. Ингээд түүний анхаарлыг татаж чадсан, ахих дэвших боломжтой дөрвөн охин продюссерийнхаа "нөмөрт” үлдээд байгаа гэнэ лээ. Гэхдээ шалгаруулалтаар тунаж үлдсэн дөрвөн охин одоогоор ямар нэгэн бэлтгэл сургуулилт, уран бүтээл хийгээгүй байгаа бөгөөд Ж.Алтанцэцэгийг дууттал гэртээ амрах даалгавар аваад байгаа аж.
Category: Папарацци | Views: 211 | Added by: Нэрмандах | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]