Маргааш Олон уллсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний
хэлж заншсанаар "Мартын 8", "Эмэгтэйчүүдийн баяр" болох гэж
байна.Үргэлж үрээ гэсэн сэтгэлтэй байдаг хайрт ээж нарын маань,
үзэсгэлэн гоо бүсгүйчүүдийн маань баяр. Тиймээс ээжүүддээ зориулсан
нэгэн шинэ уран бүтээлийг хүргэхээр бэлдлээ. Монголчууд ер нь ээж
аавдаа "Хайртай" гэдэг үгийг тун цөөхөн хэлж, магадгүй зарим нь огт
хэлж чаддаггүй ичимхий ч юм шиг хүмүүс. Харин уг уран бүтээлд 30 гаруй
хүн өөрсдийн ээжийн тухай болон хичнээн их хайртай тухайгаа хэлэх
болно. Та ч гэсэн өөрийн ээждээ яг одоо хайртай гэдгээ хэлээрэй.
Шууд үзэх
|