6:09 PM Эсэн мэнд амаржихуй | |
![]() 1.Жирэмсэн болсноо хэрхэн эрт мэдэх вэ Жирэмснийг эрт хугацаанд нь мэдэх хэд хэдэн арга байна. - Жирэмсэн болсон үед үүсдэг даавар жирэмсний эрт үед шээсэнд илэрдэг. Энэхүү дааврыг мэдэрдэг индикатор буюу хүмүүсийн дунд "Жирэмсний тест " хэмээн нэршсэн мэдрэгчээр гэрийн нөхцөлд жирэмсэн эсэхээ эрт тодорхойлж болно. Энэ шинжилгээ 95 хувийн магадлалтай - Эмч үтрээний үзлэг хийж тогтооно /8 долоо хоногтойгоос хойш үзүүлэхэд 100 хувийн магадлалтай/ - Чанд авиан шинжилгээгээр найдвартай оношилно. 2. Жирэмсний хяналтанд хэзээ орох вэ Та жирэмсний эхний 3 сарын дотор эмчийн хяналтанд орох нь чухал Жирэмсний хяналтанд эрт орох нь ямар ач холбогдолтой вэ? - Жирэмсний хугацаа, жирэмсний амралт авах, хүүхэд төрөх хугацааг үнэн зөв тогтоох - Шинжилгээнд хамрагдах - Төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт орж, эрүүл эсэхээ мэдэж авах - Ямарваа нэгэн өвчин илэрвэл эмчлүүлэн эрүүлжих - Бэлгийн замын халдвар болон үрэвсэлт өвчнийг илрүүлж, эмчлүүлэх. - Хэвлий дэх ургийнхаа өсөлт хөгжилтийг хянах - Тохиолдож болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх, хүндрэл гарсан үед цаг алдалгүй тусламж авах - Жирэмсэн үеийн дэглэм, төрөлтөд бэлтгэх, нярай хүүхэд асрах талаар мэдлэгтэй болох. 3.Жирэмсэн үед хийгддэг шинжилгээнүүд ямар ач холбогдолтой вэ? 1. Цусны ерөнхий шинжилгээ: - Цус багадалт үрэвсэлт өвчин, цусны бүлэгнэлтийн байдал, цусны болон бусад өвчин эмгэгүүдийг илрүүлэх 2. Шээсний ерөнхий шинжилгээ: - Бөөр, шээсний замын үрэвсэл, эмгэг, жирэмсний хүндрэлийг илрүүлэх 3. Цээж гэрэлд харах шинжилгээ: - Амьсгалын замын эмгэг өвчнүүдийг илрүүлэх 4. Үтрээний наацын шинжилгээ: - Төрөх замын эмгэг, бэлгийн замын халдваруудыг илрүүлэх 5. Тэмбүүгийн сорил: - Халдварыг илрүүлэх 6. ХДХВ илрүүлэх сорил - Халдварыг илрүүлэх 7. Чанд авиан шинжилгээ: - Ургийн өсөлт, гажиг хөгжил, эхэс, ургийн усны байдлын талаар мэдээлэлтэй болох 8. Бусад нарийвчилсан шинжилгээнүүд: - Шаардлагатай тохиолдолд хийж эрхтэн тогтолцооны эмгэгүүдийг тодруулах 4.Ураг хэдэн сартайгаас хөдөлдөг вэ. - Жирэмсний 8 долоо хоногтойгоос ураг гар хөлөө хөдөлгөх, нүүрнийх нь хөдөлгөөн тодорч зарим нэгэн нүүрний хөдөлгөөнийг хийж эхэлдэг боловч энэ нь эхэд мэдрэгддэггүй. Харин анхны төрөгч 5, давтан төрөгч 4,5 сартайгаас хүүхдийнхээ хөдөлгөөнийг мэдэрдэг. Энэ үеийг хүүхэд хөдөлсөн үе гэж үздэг. Хүүхэд анх хөдөлсөн үеэ сайтар тогтоогоорой. Ургийн хөдөлгөөнийг хянах нь ямар ач холбогдолтой вэ? - Хэвлий дэхь ураг хэвийн нөхцөлд хоногтоо 10-аас доошгүй удаа хөдөлдөг. Эхчүүд өөрсдөө хүүхдийн хөдөлгөөнөө хянах бүрэн боломжтой. Үүний тулд хүүхдийнхээ хөдөлгөөнийг өдөр бүр анхаарч заавал тоолно. Урагт хүчилтөрөгч дутагдах, эх дотроо бүтэх, ургийн хөгжлийн саатал, ургийн гажиг хөгжил зэрэг эмгэгийн үед ургийн хөдөлгөөн цөөрөх, хөдөлгөөн нь мэдэгдэхгүй болох эсвэл хэт их тонгочих шинжүүд илэрдэг. Тиймээс дээрхи шинжүүд илэрвэл эмчид яаралтай хандаарай. Эхийн хэвлийд байгаа урагт хүчилтөрөгч ихээр шаардагддаг. Ургийн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулахын тулд дараах амьсгалын дасгалыг хийхийг зөвлөж байна. - Хүчилтөрөгчийг ихээр хуримтлуулахын тулд өрөөгөө агааржуулж сандал дээр суугаад 1-2 минутын хугацаанд сорж байгаа юм шиг хамраараа амьсгал авна. Амьсгалаа гаргахдаа шаар үлээж байгаа юм шиг уруулаа цорвойлгож үлээж гаргана. 5.Төмөр, фолийн хүчил жирэмсэн эмэгтэйд ямар ач холбогдолтой вэ. -Эх, ургийн цус багадалтаас сэргийлнэ. - Төрөх үеийн цус алдах хүндрэлийг бууруулна -Ургийн мэдрэлийн тогтолцооны гажиг үүсэхээс сэргийлнэ. -Дархлааг сайжруулна. Төмөр, фолийн хүчлийг хэрхэн зөв хэрэглэх вэ - Цус багадалтгүй жирэмсэн эмэгтэй 100, цус багадалттай бол 200ширхэг төмөр, фолийн хүчил агуулсан бэлдмэлийг жирэмсний хугацаанд эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ. - Төмрийн бэлдмэлийг бүхлээр нь залгиж буцалсан ус, жимсний шүүсээр даруулан ууна. - Уг бэлдмэлийг хэрэглэснээс хойш сүү, кофе, цай, гурилан бүтээгдхүүнийг 2 цагийн дараа хэрэглэнэ. 6.Жирэмсэн үед биеийн жин хэрхэн нэмэгддэг вэ? Та жирэмсэн бус үеийнхээ биеийн жинг мэддэг байх ба анх хяналтанд ороход биеийн жин хэд байсныг сайтар тогтоогоорой. Жирэмсний эхний 3 сард долоо хоног тутам 300-320 /300-340/ гр -2 дах 3 сард долоо хоног тутам 350-400 /400-500/гр -3 дах 3 сард долоо хоног тутам 300-320 /300-350/гр нэмэгдэнэ. Таны биеийн жин сард дунджаар 1 – 1.3 кг-аас илүүгүй, жирэмсний төгсгөлд нийтдээ 10-16 кг-аас хэтрэхгүй нэмэгдэнэ. Таны биеийн жин дээр дурьсан хэмжээнээс илүү ихсэх, эсвэл жин буурах нь жирэмсэнтэй холбоотой болон эрхтэн тогтолцооны эмгэг байгааг илтгэнэ. Тиймээс биеийн жиндээ байнга хяналт тавьж байгаарай. 7. Жирэмсэн үеийн хооллолт Жирэмсэн эмэгтэй аминдэмээр баялаг, шим тэжээл бүхий олон төрлийн хоол хүнсийг бага багаар, ойр ойрхон хэрэглэх нь эрүүл хүүхэд төрүүлэхэд тустай. 8. Жирэмсэн эхэд гэр бүлийнхний халамж анхаарал чухал - Эмнэлэгт үзүүлэхэд нь хамтдаа явах - Хүнд ажлаас чөлөөлөх - Ганцааранг нь эзэнгүй орхихгүй байх, - Төрөхөөс 14 хоногийн өмнө эхийн амрах байранд заавал амраах 9. Жирэмсэн үед илрэх аюултай шинжүүд -Толгой эргэх, толгой өвдөх -Шилэн хүзүүгээр хөших -Нүд бүрэлзэх -Дотор муухай оргих, бөөлжих -Нүүр, гар, шилбээр хавагнах -Аюулхай орчмоор өвдөх -Үтрээнээс шингэн гарах, цус гарах 10. Төрсний дараа эхэд илрэх аюултай шинжүүд -Арьс салст цайх -Хэвлийн доогуур өвдөх -Халуурах -Толгой эргэх, толгой өвдөх -Нүд бүрэлзэх -Нүүр, гар, шилбээр хавагнах -Шавхарга ихээр гарах, эвгүй үнэртэй болох, олон хоног үргэлжлэх 11.Нярайд илрэх аюултай шинжүүд -Арьсны шарлалт буурахгүй байх -Хүйнээс шүүс гарах -Хүйн орчим улайх -Халуурах -Хүүхэд тайван бус байх -Хөхөө хөхөхгүй байх | |
|
Total comments: 0 | |