Мини чат
ONLINE

Одоо: 1
зочид: 1
хэрэглэгчид: 0

Ïîñåòèëè ñàéò
Êîïèëêà ñàéòà
Êîïèëêà
Main » 2012 » хоёрдугаар сар » 25 » Ерөнхий сайд Путинийг «баривчиллаа»
7:04 PM
Ерөнхий сайд Путинийг «баривчиллаа»

ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путиний тухай нэгэн сонирхолтой бичлэг ихээхэн шуугиан дэгдээжээ.  Уг бичлэгт Путинийг баривчлан, шүүхийн танхимд суулгаж буйг харуулсан аж.

Энэхүү бичлэгийг компьютер графикийн аргаар бүтээсэн бөгөөд интернэтээр дамжуулан дэлхий нийтэд цацсан аж. Дүрс бичлэгийг цахим ертөнцөд цацсан даруй хормын дотор хэдэн сая хүн үзжээ.Вадим Коровин гэх блогчин хэсэг бүлэг нөхдийн хамтаар дээрх хэргийг үйлдсэн байна. Тэрбээр ФСБ-ийн ажилтан байсан Александр Литвиненкогийн номоор "Орос орны эсрэг гэмт хэрэг” баримтат кино хийсэн бөгөөд үүнийгээ сурталчлахын тулд дээрх бичлэгийг интернэтэд цацсан гэнэ. Уг бичлэгийг анх харсан хүн үнэхээр Ерөнхий сайд Путинийг шүүхийн өмнө зогсоож байна уу гэлтэй аж. Сайтар ажвал мэргэжлийн хүмүүс тусгай эффект ашиглан, шүүхийн танхимд орж буй гэмт этгээдийн биен дээр Путиний дүрийг гаргасан болох нь мэдэгдэх юм. Дүрс бичлэгийг зурагтын мэдээ хэлбэрээр хийсэн ба нэвтрүүлэгч "Үндэсний гэмт хэрэгтэн Владимир Путиний шүүх хурал эхэллээ. Түүнийг Оросын ард түмний эсрэг гэмт хэрэгт буруутгаж буй юм. Тэрбээр эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсаас асар их хэмжээний хөрөнгө завшсанаас гадна хүн төрөлхтний эсрэг терроризмын хэрэг үйлдсэн” хэмээн мэдээлжээ.

Үүнийг ямар нэг тайлбар хийхгүйгээр анх үзсэн хүмүүс Путиныг баривчилсан гэдэгт бараг л итгэхээр бодит хийжээ.

Category: Улс төр | Views: 218 | Added by: IIGAA | Rating: 5.0/2
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]