2:43 PM Гурван хүүхдийнхээ хамт амиа хорложээ | |
![]() Солонгосын цагаан сарын баярын өдрийн эхний өдөр буюу энэ сарын 21-нд Пусан хотод нэгэн гэр бүл амиа хорлосон явдал олон хүмүүсийн сэтгэлийг сэртхийлгэлээ. Цагдаагийн газрын мэдээлснээр , Пусан хотод оршин суугч И өглөө 11.00 цагийн орчим 10, 9 настай хоёр охин болон 4 настай хүүгийн хамт амиа хорлон нас барсан байдалтайгаар олдсон ажээ. Урьд шөнийнх нь 03.00 цаг хүртэл хамтдаа байсан нөхөр Пакийн мэдэгдсэнээр бол тэдний гэр бүл бага зэргийн банкны өртэй байсан ч амиа хорлох хэмжээнд хүрсэн их өр байгаагүй гэжээ. Мөн тухайн шөнө түүнийг унтаж байхад эхнэр И нь хэрхэн 3 хүүхдийнхээ амийг хорлосон дараа нь өөрийгөө дүүжлэн нас барсны шалтгааныг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байгаа ажээ.
| |
|
Total comments: 0 | |