Мини чат
ONLINE

Одоо: 1
зочид: 1
хэрэглэгчид: 0

Ïîñåòèëè ñàéò
Êîïèëêà ñàéòà
Êîïèëêà
Main » 2012 » хоёрдугаар сар » 25 » iPhone-д зориулагдсан Google орчуулагч
6:46 PM
iPhone-д зориулагдсан Google орчуулагч

Penpower Technology компани Aй-фон утсанд зориулан Гүүгэл орчуулагчийн апликэшн програмыг гаргасан байна.

Энэ програм нь өмнө мэдээлж байсан WordLensпрограмтай төстэй бөгөөд утасны камераар харагдах гудамжны самбар, ном хэвлэл, онлайн сонин зэрэг хэвлэмэл үсгэн дүрслэлээс сонгосон үгний хятад, англи, япон, солонгос, франц, герман, итали, испани орчуулга болон тайлбарыг тухайн эгшинд харуулах чадвартай юм. Гэхдээ зөвхөн iOS 4.2 болон түүнээс хойших хувилбар бүхий Ай-фон 3GS/4 утсанд суулгаж ажиллуулах боломжтой. Мөн орчуулга хийгдсэн үгсийг хадгалж дараа дараачийн орчуулгыг илүү хурдан гүйцэтгэхээс гадна гадаад үгийг зөв хэрэглэж сурахад дөхөмтэй хувилбарыг санал болгодог. Орчуулга хийхийн тулд текстийн фото зургийг авах шаардлагатай бөгөөд сонгосон үгийн утга, дуудлага, адил төстэй болон бусад шаардлагатай үгнүүдийг эрж олдог байна. Мөн үгсийг дэлгэцийн даралтаар шууд бичиж оруулах боломжтой. Ээн програм iTunes дэлгүүрт 4.99 долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Category: Техник технологи | Views: 246 | Added by: IIGAA | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]