
Энэ хамгийн маргаантай асуулт байж болох юм. Гүний ус, уулын горхи,
булгийн усны аль нь амттай, ашигтай юм бол? Ямар ч тодотголтой байсан
цэвэр л байх ёстой. Хүний бие махбодийн 70 хувийг ус эзэлдэг. Эмч нар өдөр бүр хоёроос доошгүй литр ус уухыг зөвлөдөг. Ямар ус уух вэ?
Хамгийн
эхний шаардлага бол ямар ч бичил организм болоод шимэгч хорхойгүй байх
ёстой. Яг 100 жилийн өмнө ийм зорилгоор АНУ-д усыг хлоржуулах хэмжээг
тогтоосон байна. Хлор нь усны бараг бүх л бичил организмыг устгадаг
учир шүлхий болон булчин задрах тахал тусах эрсдэлгүй болдог аж. Гэхдээ
энэ 100 жилд олон зүйл өөрчлөгдсөн бөгөөд цоргоны усыг ээрүүл мэндэд
аюулгүй, цэвэр гэж үзэж болохгүй. Хлоржуулах нь зарим шимэгч бичил
организмуудыг устгадаггүй төдийгүй, өөрөө усанд хортой бодис үүсгэдэг.
Ургамлаас ялгаатай нь бидний бие органик бус нэгдлүүдийг шингээж
чаддаггүй. Ус дамжуулах систем 100 жилийн өмнөх шигээ, нөөцлүүр дэх ус
ч цэвэр тунгалаг байхаа больжээ. Хортой ямар бодис агуулж байгааг мэдэх
аргагүй.
Булгийн, гүний усыг хамгийн цэвэр гэж үздэг нь хамгийн
түгээмэл төөрөгдөл аж. Тэдгээрт шинжилгээ хийлгэвэл хүний биед сөргөөр
нөлөөлж болох бодис илэрнэ.
Дэлхийн соёл иргэншил биднийг
мухардалд оруулж байна. Бохирдоогүй булгийн ус гэж ховордож, хэн хүнгүй
савласан үнэтэй усанд найдах болж. Аж үйлдвэрийн хорт хаягдалгүй
Гренланд, Антарктидад л цэвэр ус байж болох юм.
Нэрмэл болон борооны ус Усыг
цэвэршүүлэх аргыг лабораторид хэрэглээд 35 жил болж байна. Орчин үеийн
технологийн хамгийн гарамгай ололтуудын нэг болсон молекулын шүүлтүүр
хэрэглэх замаар ариутгасан усыг нэрмэл ус гэдэг.
Эрт дээр үед
тийм ус байхгүй байсан учир борооны усыг байгалийн ариун усанд тооцдог
байж. Гэтэл одоо борооны ус хортой байдаг болжээ.
Буцалгасан ус аюултай юу? Цоргоны
усыг ариутгадаг хэдий ч удаан хугацаагаар ашиглагдаж, бохир
хуримтлуулсан хоолойгоор дамжиж байгаа учир шууд ууж болохгүй. Тиймээс
усны шүүлтүүр ашигла, болж өгвөл буцалгаж уух хэрэгтэй юм.
Гэхдээ усыг олон дахин буцалгавал хортой болдог гэдэг.
Хэт
халааснаас болоод ус «хүнд» болдог гэж эрдэмтэд үзэж байна. Гэхдээ олон
хоног буцалгаж байж хүнд ус болдог учраас хэдхэн удаа буцалгасан хортой
гэж ойлговол хэтрүүлэг болно. Хуурамч бус, үнэхээр шүүж ариутган
савласан ус ашигтай. Илүү аюулгүй байя гэвэл үйлдвэрийн аргаар
бэлтгэсэн, хийжүүлсэн ус худалдаж аваарай. Гэхдээ хөөсийг нь дарж
байгаад уух хэрэгтэй аж.
Амттай ус–амттай хоол
Амттай,
ээрүүл хүнс бэлтгэхийн тулд хамгийн сайн чанарыг усыг ашиглах хэрэгтэй
байдаг. Эс бөгөөс ус ч таагүй үнэр амттай, улмаар хоолны чанарт ч
нөлөөлнө. Хатуулагийг нь бууруулсан усанд цай болон кофе сайн
уусч, илүү сайхан үнэр амттай болдог байна. Шүүсэн усанд чанасан
ногооны үнэр, амт сайн хадгалагддаг. Шүүсэн ус бага насны хүүхдийн хоол
бэлтгэхэд бас тохиромжтой байдаг.
Өнөөдрийн байдлаар усыг дээд
зэргээр цэвэрлэж, болор тунгалаг болгох хамгийн орчин үеийн арга нь
тусгай бодис хэрэглэн мембранаар цэвэрлэх арга аж. Ийм ус цэвэр
тунгалаг, бас таатай амттай байдаг ба тийм ус орсон хоол онцгой
чанартай болсон байдаг. Янз бүрийн дүгнэлтээс үзвэл, дэлхийн хүн амын
90 орчим хувь нь фтор, йод дутагдсан нөхцөлд аж төрж байна. Тиймээс
ундны усыг йоджуулж, фторжуулах болжээ. Гэхдээ ийм ус их үнэтэй байдаг
аж. Статистик
Хүн төрөлхтөн усныхаа 70 хувийг гол,
нуураас, 30 хувийг гүнээс авч байна. Дэлхийн 10 хүн тутмын нэг нь
чанаргүй ундны уснаас болж өвдөж шаналдаг. Давс, хий, органик бодис их
хэмжээгээр агуулсан, эмчилгээний ач холбогдолтой байгалийн болон хиймэл
усыг рашаан гэж нэрлэж байна.
|