11:10 PM Хамгийн залуу тэрбумтнууд | |
![]() Нас: 27, 27, 29. Хөрөнгийн хэмжээ: 3,5 тэрбум доллар, 17,5 тэрбум доллар болон 2 тэрбум доллар. Тэдний түүхийг бараг хүн болгон мэднэ. "Facebook" сүлжээг хэрхэн байгуулсан талаар "The Accidental Billionaires" хэмээх номоос сэдэвлэн "Нийгмийн сүлжээ" гэдэг киног дэлгэцнээ амилуулсан билээ. Энэ сүлжээг үүсгэн байгуулагчдаас зөвхөн нэг нь буюу Цукерберг компанийхаа ажлыг үргэлжлүүлж байгаа. Харин Дастин Московиц хамтарсан төслийн хүрээнд хүмүүст цаг хугацааг үр ашигтай зарцуулах боломж олгодог "Asana" гэдэг вэб программын төсөл дээр ажиллаж байгаа ажээ. Эдуардо Саверин бараа таваарын штрих кодыг сканердсаныхаа дараа онлайн дэлгүүрт байгаа харьцангуй хямд үнийг санал болгодог "ShopSavvy" гэдэг гар утасны программ, онлайн төлбөрийн технологийг хөгжүүлэх зорилгоор картын мэдээллийг вебкамераар таньдаг "Jumio" гэх зэрэг хэд хэдэн төсөлд хөрөнгө оруулалт хийжээ. Дашрамд дурдахад, Саверин өчигдөр 30 нас хүрчээ. ![]() 2. Альберт фон Турн унд Таксис Нас: 28. Хөрөнгийн хэмжээ: 1,5 тэрбум доллар. Энэ залуу тэрбумтан "Facebook"-ийг үүсгэн байгуулагчдаас ялгаатай нь эрхийнхээ дагуу өөрийнхөө хөрөнгийг өвлөн авчээ. Альберт бол Турн унд Таксис овгийнхны 12 дахь хунтайж юм. Тэрбээр анх 8 насандаа буюу Йоханессын хунтайж болох эцгийгээ нас нөгчсөний дараа Форбс сэтгүүлийн рейтингэд багтаж байжээ. Альберт 2001 онд 18 насандаа албан ёсоор гэр бүлийнхээ хөрөнгийг өвлөн авч, тэрбумтан болсон байна. Түүний гэр бүлийн эзэмшилд үл хөдлөх хөрөнгүүд мөн Германы ойн модны эдэлбэр газар байдаг. Харин хунтайж Альберт бизнес эрхлэхээсээ илүү автомашины уралдаан сонирхдог байна. Тэрбээр "FIA GT3" тэмцээний дэлхийн аваргад оролцдог бөгөөд өнгөрсөн жил наймдугаар байранд оржээ. ![]() 3. Ян Хуэйянь Нас: 30. Хөрөнгийн хэмжээ: 4,7 тэрбум доллар. Энэ бүсгүй бол бас өв залгамжлагч юм. "Country Garden Holdings" компанийг түүний эцэг үүсгэн байгуулсан бөгөөд харин 2005 онд компанийнхаа хувьцааг охиндоо шилжүүлэн өгчээ. Тус компани 2007 оноос хувьцаагаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр худалдаалж эхэлсэн байна. Мөн энэ онд Ян Хуэйянь Форбс сэтгүүлийн хувилбараар Хятадын хамгийн баян эмэгтэйгээр тодорсон юм. ![]() 4. Фахд болон Айман Харири Нас: 31, 33. Хөрөнгийн хэмжээ: 1,3 тэрбум доллар Эдгээр залуус бол Ливаны Ерөнхий сайд асан, тэрбумтан Рафик Хариригийн хөвгүүд юм. Рафик Харири 2005 онд террорист халдлагад өртөж амиа алджээ. Айман Харири гэр бүлийн компани болох "Saudi Oger" компаниа том ах Саадын хамт удирддаг. Уг компани барилга, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч болон харилцаа холбооны компаниудын хувьцааг эзэмшдэг ажээ. ![]() 5. Шон Паркер Нас: 32. Хөрөнгийн хэмжээ: 2,1 тэрбум доллар Шон Паркер бол "Napster" компанийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд "Facebook"-ийн ерөнхийлөгч байсан юм. Одоо тэрбээр зөвхөн инновацийн үйлдвэрлэл болон төслүүд дээр ажилладаг хөрөнгө оруулалтын "Founders Fund" сантай хамтран ажиллаж байгаа ажээ. Түүнтэй бас "PayPal" төлбөрийн системийг үүсгэн байгуулагч бөгөөд "Facebook"-ийн анхны хөрөнгө оруулагч Питер Тиль болон "iGoogle"-ийг үндэслэгч Брайан Сингерман нар хамтран ажиллаж байна. ![]() 6. Роберт Пера Нас: 34. Хөрөнгийн хэмжээ: 1,5 тэрбум доллар Роберт Пера "Apple" компанид инженерээр ажиллаж байсан боловч 2005 онд компаниасаа гарахаар шийджээ. ""Apple" бол агуу компани, гэхдээ би амжилтад хүрэхийг хүсч байна" гэж тэрбээр хожим нь ярьсан байдаг. Зургаан жилийн дараа утасгүй интернэтийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг түүний "Ubiquiti Networks" компани хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаснаар 2011 оны аравдугаар сард тэрбээр тэрбумтан болжээ. 2012 оны эхний хагас жилд "Ubiquiti Networks" компанийн орлого 2,1 дахин өсч, 167 сая долларт хүрсэн бол 2,5 дахин их буюу 46 сая долларын цэвэр ашиг олсон байна. ![]() 7. Ивонн Бауэр Нас: 34. Хөрөнгийн хэмжээ: 2 тэрбум доллар. 2010 оны арванхоёрдугаар сард Хайнц Бауэр 1875 онд үүсгэн байгуулагдсан "Bauer Media Group" компанийнхаа хувьцааны 85 хувийг өөрийн охин Ивонндоо шилжүүлэн өгчээ. Тус компани 400 орчим сэтгүүл гаргадаг байна. "Bauer Media Group"-ийн орлого 2 тэрбум еврогоос давжээ. ![]() 8. Йошикацу Танака Нас: 35. Хөрөнгийн хэмжээ: 4,3 тэрбум доллар Йошикацу Танака бол Японд 30 сая хэрэглэгчтэй "Gree" тоглоомын сүлжээг үүсгэн байгуулагч юм. Өөрийн гэсэн төслийг боловсруулахаасаа өмнө тэрбээр Японы томоохон интернэт-ритейлер /онлайнаар жижиглэн худалдаа хийгч/ болох "Rakuten" компанид ажиллаж байжээ. 2011 онд Танака гар утасны сүлжээний тоглоомын үйлдлийн систем болох "OpenFeint"-ийг 104 сая доллароор худалдан авчээ. Одоо дэлхий даяар "Gree" тоглоомын сүлжээг хэрэглэгчдийн тоо 190 саяас давсан байна. ![]() 9. Алехандро Санто Доминго Нас: 35. Хөрөнгийн хэмжээ: 9,5 тэрбум доллар. Алехандро бол Колумбийн магнат Хулио Марио Санта Домингогийн хүү юм. Хулио Марио Санта Доминго өнгөрсөн онд нас нөгчжээ. Тэрбээр шар айраг үйлдвэрлэгч "SABMiller" компани, Колумбийн томоохон телевизийн сүлжээ болох "Caracol Television" болон ойн аж ахуйн "Refocosta" компанийн хувьцааг эзэмшдэг байна. Алехандро Санто Доминго бас "The Metropolitan Museum of Art" музейг ивээн тэтгэгчдийн нэг ажээ. | |
|
Total comments: 1 | |||||
|