Мини чат
ONLINE

Одоо: 2
зочид: 2
хэрэглэгчид: 0

Ïîñåòèëè ñàéò
Êîïèëêà ñàéòà
Êîïèëêà
Main » 2012 » хоёрдугаар сар » 28 » Хvнийг царай тєрхєєр нь шинжихvй
11:17 AM
Хvнийг царай тєрхєєр нь шинжихvй

Хvний зан араншинг нvvр царайгаар нь тодорхойлох урлаг Хятадад 2500 жилийн ємнє vvссэн бєгєєд хvн судлалын хамгийн эртний шинжлэх ухаан билээ. Залуу хvний нvvрний шинж єєрчлєгдєж байдаг бол 41 нас хvрээд л тєгс бvрддэгийг уншигч та анхаарах буй за.
Нvд
Хvн хамгийн тvрvvнд шинэ танилынхаа нvдийг хардаг. "Нvд бол сэтгэлийн толь” гэж ярьдаг нь vнэн ажгуу. Том алаг нvд нинжин сэтгэлтэй, зохион байгуулах, манлайлах ховор авъяастай хvнд заяагддаг. Хэрэв том нvдний зовхинд vрчлээс суусан бол энэ нь захирах дуртай хvний шинж гэнэ. "Дугуй” (телескопын) нvд мєрєєдємтгий, залхуу, худалч занг илэрхийлдэг бол буурьтай, зожиг, зєрvvд, бардам хvн жартгай нvдтэй байдаг байна. Жижигхэн хар нvдтэй хvн голдуу ухаалаг, уран vгтэй байдаг. Харин тогтворгvй "гvйдэг” нvдтэй хvнээс болгоомжлох хэрэгтэй. Энэ нь залхай этгээдийн таних тэмдэг. Онигор, хєнхєр нvд нь овсгоотой, гэхдээ дотуур тамиртай, атаа жєтєєтэй, хар хэл амтай хvний шинж. Ер нь хал vзэж, халуун чулуу долоосон хvмvvс хєнхєр хол нvдтэй болдог учир тэд амьдралын хар ухаантай бас зальтай, шунахай, бусдад итгэдэггvй. Хялар нvдтэй эрчvvд шийдэмгий харин эмэгтэйчvvд ухаанаар гавьдаггvй.

Хvний нvдний цагаан шарласан, улайсан эсвэл хєхєрсєн байвал тэрээр ямарваа нэгэн євчин эмгэгтэй эсвэл сэтгэл санаа нь хэвийн бус байдалд байна гэсэн vг. Нvдний хар, нvдний цагааныг хоёр хэсэгт хуваасан бол єрєвчхєн, нинжин сэтгэлтэй хvний тэмдэг. Харин нvдний цагаан нь нvдний харыг тойроод хоорондоо нийлж байвал ширvvн авиртай, хувиа хичээсэн хvний шинж. Хар, хvрэн, ногоон нvд нь амьдрах чадвар сайтайгийн баталгаа. Цэнхэр нvдтэнд дээрх чанар дутагддаг гэхдээ тэдд сайхан санаатай, эмзэг сэтгэлтэй, vгэнд оромтгой байдаг. Ичимтгий хэт даруухан хvнийг цайвар хvрэн, тайван тогтуун хvнийг сvvн хєх, ажлаас халширдгvй хvнийг хvрэн, тусч нєхєрсєг хvнийг саарал нvдээр нь мадаггvй таниж болдог. Хvний дээд зовхи доодхоосоо том хавдсан юм шиг байвал тэр бусдын тєлєє санаа тавьдаггvй бэртэгчин, харин доод зовхи нь том бол биеэ боддоггvй хvн. Эрэгтэй хvний зvvн нvд нь баруунаасаа том бол тvvнд эмэгтэй хvний шинж чанар давамгайлсан байдаг. Ийм нvдтэй хн хэрvvлч, чалчаа, яншаа, vглээ хов жив зєєдєг бол та гайхах хэрэггvй. Vvний адил эршvvд эмэгтэйн баруун нvд нь том байдаг.

Хамар
Хамрын дvрс хэлбэр эзнийхээ талаар олон сонирхолтой мэдээлэл агуулж байдаг. Сод хvн том хамартай байдаг. Гvн ухаантан эрдэмтэн мэргэддийг байгаль эх урт, шулуун хамраар шагнадаг. Хэрэв ийм хамартай хvн цэнхэр нvдтэй байвал Монте-Кристо гvнгийн адил ямагт тэнгэрийн одыг тоолох гэж зvтгэнэ. Мєгєєрслєг, ясархаг хамар их зантй , vглээ хvнийг бусдаас члгаж єгдєг. Илэн далангvй єєдрєг сэтгэлтэй хvнийг богино хамраар, тусч гvндvvгvй гэхдээ бага зэрэг бvдvvлэгдvv хvнийг том хамраар нь иэдэж болно. Сократ, Кромвель, 1-р Петр зэрэг айж эмээхийг мэддэггvй, сэтгэлийн асар их тэнхээтэй хvмvvсийн хамар бvгд сууриараа єргєн байсан. Хэт жижиг эсвэл тєрєлхийн муруй хамартай хvн зєвхєн биеэ оторлосон Тартюф шинжтэн. Бvргэдийн хамар нь гярхай, овсгоотой, муу санаатай /Цезарь, 2-р Фридрих/, Карлсоных шиг сєхєгдсєн хоншоортой хамар нь хєнгєн хийсвєр, алсын бодолгvй, шантгар хамар нь олон ааштай, итгэж болмоооргvй хvний /1-р Павел, Нерон/ шинж мєн. Бусдад дандаа буулт хийдэг туйлбаргvй хvний хамар жижигхэн нvхтэй байдаг. Шулуун хамар нь духтайгаа нийлсэн хvмvvс єєрийн vйл ажиллагааг нийгмийн ашиг сонирхолд зохицуулдаг, хэрэв нийлээгvй бол єєрийн гэсэн vзэл бодолтой бусдын аяыг хэзээ ч дагадаггvй, шийдэмгий , идэвхитэйхvмvvс байдаг. Єргєн самсааг их зантйа, онгироо хvний шинж гэдэг. Єєрийн авъасыг зєв зохицуулж чаддаггvй хvн навтгар хамраараа олноос ялгардаг. Бусдыг аяыг хардаг, идэвхгvй хvмvvс зєєдєн хамартай байдаг. Ер нь хамар хэдий чинээ том байна тєдий хvн тєдий чинээ их сэтгэлийн тэнхээтэй, амьдрах чадвартай гэлцэнэ.
Ч.Чойсамба

Сэтгэл зvрхний амьдралд зориг шийдэмгий чанар туйлын чухал хэрэгтэй. Сэтгэл зvрхний амьдралд анхлан хєл тавихад асар их зориг шаардлагатай. Энэ зориг нь єєрийн давуу байдлаа гайхуулж, єрєєл бусад руу дайрч давшилдаг дээрэлхvv бvдvvлэг нэгний муйхар хvч огт биш. Эр зориг гэдэг хаана хєл тавьж, ямар хvн болж, юуг нээх гэж байгаагаа бид vргэлж ухамсарлахыг хэлнэ.
Айдас бол сvйтгэгч харанхуй хvч юм. Харин бид тvvний эсрэг тэмцэгч баатрууд билээ. Айдас нь харанхуй мунхагаас vvдэлтэй. Тас харанхуй єрєєнд ороход айдас тєрдєг. Харин гэрэл асахад харанхуй єрєє гэрэлтэн гийж, айдас арилна.
Category: Зөвлөгөө | Views: 240 | Added by: Нэрмандах | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]