Мини чат
ONLINE

Одоо: 1
зочид: 1
хэрэглэгчид: 0

Ïîñåòèëè ñàéò
Êîïèëêà ñàéòà
Êîïèëêà
Main » 2012 » хоёрдугаар сар » 25 » Луу жил монголын улс төрд
1:50 PM
Луу жил монголын улс төрд

Лууг тэнгэрт дүүлэн нисэж аянга цахилгаан цахиулж хур бороо салхи шуургыг тавьдаг сүрлэг амьтан хэмээн олон домог үлгэрт бичсэн байдаг. Лууны нэр газар усаар баялаг манай улсад өмнөх 100 гаруй жилийн туршид харьцангуй амгалан өнгөрсөн. Луу жилд Монголын түүхэнд ялангуяа улс төрд олон гайхалтай тэмдэглэлт үйл явдал болж өнгөрсөн байдаг.

Тухайлбал, 1916 оны гал луу жилд улс төрийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал гуай мэндэлсэн бол 1952 оны луу жилд ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байжээ. Харин 1940 оны төмөр луу жилд улсын наймдугаар их хурал хуралдаж шинэ үндсэн хуулийг баталж байжээ. Энэ мэтчилэн улс төрийн түүхэнд олон үйл явдлууд болсон байна.

Тэгвэл байгаль орчны хувьд модон луу жилд дараах юмуу өмнөх онд нь газар их хүчтэй хөдөлсөн түүхтэй. Мөн 1952 онд газар хөдөлж Ховдод их хүчтэй шуурга болсон бол гурваас дөрвөн газар тахал гарсан байна. Судлаачид 2012 оны усан луу жилийг улс төрийн хувьд олон явдал болох байх хэмээн таамаглаж байгаа юм. Үүл хуралдваас бороо хур ордог шиг луу шүргэхэд бороо хур орж аянга цахилгаан бууж шамарга ордог билээ.

Тиймээс баясгалан хэмээх усан луу жилд Монголчууд бид алдаа эндэгдлээ засан эв эетэй байж хөгжин дэвшихийн эхлэл байж болохыг хэлж байгаа юм.

Category: Улс төр | Views: 315 | Added by: IIGAA | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]