Мини чат
ONLINE

Одоо: 5
зочид: 5
хэрэглэгчид: 0

Ïîñåòèëè ñàéò
Êîïèëêà ñàéòà
Êîïèëêà
Main » 2012 » хоёрдугаар сар » 4 » Монгол эмэгтэй хүн сард хэдийг үрдэг вэ?
6:25 PM
Монгол эмэгтэй хүн сард хэдийг үрдэг вэ?
Хүн болгон математикч болох албагүй харин эцэг эх болдог гэдэг үгийг Сухомлинский "Эцэг эхийн хайр гэсэн номондоо” дунд сургуульд гэр бүлийн тухай хичээл оруулахыг хүсч байсан. Учир нь хүний амьдралд тооноос илүүтэй хүний хүмүүжил, хайр сэтгэл илүү чухал болохыг заахыг оролдсон билээ. Гэтэл энэ номыг уншаагүй тоонд дургүй хүүхдүүд энэ ишлээлийг тун их баяртайгаар хүлээж авдаг. Үнэндээ ч би багшийн мэргэжилтэй ба багш байхдаа хүүхдүүдэд гэр бүлийн тухай өгүүлбэр хэлэхэд л бүгд инээлддэг ба бодвол эр, эмийн харилцаа гэхээр л юуны өмнө секс тэдний толгойд хамгийн түрүүнд орж ирдэг. Хүн болгон шунахай, ямар ч хүн бусдаас илүү гарч өөрийг нь бусад хүмүүс хүндлэн, үгэнд орж байхыг хүсдэг буюу бусдыг захиран, өөрийг нь шүтэж байхыг мөрөөддөг. Тийм биш байсан бол хаа газрын том том баячууд бусдад буян болохоосоо илүүтэй заль гарган, ядуус дундчуудыг шулж орлогоо нэмэгдүүлэх гэж үхэн хатан тэмцэхгүй байх байсан, эндээс хүний шунал хязгааргүй ба хөрөнгө мөнгө хэзээ ч хүний шуналыг дарахгүй ба харин хүн болгон сэтгэлээрээ өөрийн хэрэгцээг мэдэж нэг нэгнээ хайрлаж байх нь чухал байна.

Учир нь баян хүн харамч ба үхэхдээ л хөрөнгөө бусдад өгснөөр буянтан болдог дээр нь дэлхий дээр баян хүнд зориулсан 1 ч хөшөө байдаггүй. Хүн болгон буруугаа хүлээх дургүй байдгийн илрэл бол зурагтаар гарч буй ядуу хүмүүс өөрсдийгөө бус төр засгийг буруутгадаг. Ядуу хүн ч гэсэн шуналтайн жишээ нь би байраа 4 казах эмэгтэй оюутанд 6 сараар хөлслүүлж байсан ба тэд сүүлийн 2 сарын мөнгөө өгөлгүй зугатаж явахдаа гэрт байсан бүх юмыг хэмхлэн, хогоо хүртэл коридорт хаяхаас залхууран жорлонд хийн бөглөсөн байсан ба анагаахын дундын оюутнууд гэхэд гэр орныг минь ерөөс цэвэрлээгүй, авч явах боломжтой жижиг сажиг зүйлийг хулгайлсан байсан. Эндээс ажил хөдөлмөрийг аз жаргал гэж боддог хүмүүс Монголд л маань ямар ч гэсэн цөөнх байна. Үүнээс хойш эмэгтэй хүн л бол сайхан гэсэн бодол толгойд минь огт төрөхөө больсон.

Би одоо болтол хүнтэй гэрлэх байтугай бүр унтаж ч үзээгүй гэхэд болно учир нь өөрийгөө эцэг болоход шаардлагатай хөрөнгө цуглуулаагүй, дээр нь "эдгэршгүй” хүнд өвчтөй байсан ба гол нь гэр бүл гэдэг бол асар том хариуцлага юм гэдгийг сурган, сэтгэл судлалын ном зохиол, баримтат кинонууд үзсэнээр мэдсэн. Гэхдээ хүн шудрага байхад бурхан ямар ч гэсэн харж үздэг ба миний 20 жил шаналсан "эдгэршгүй” гэх өвчнийг асар их биоэнергитэй бариач хүн 2007 оноос бариад зүв зүгээр болгосон ба шинжилгээ 2009 оноос хойш эв эрүүл хүнийх шиг болсон хүн эрүүл болохоор бэлгийн дур хүсэл ч сайжирдаг юм байна. Хорвоогийн жам юм хойно одоо харин ханьтай больё гэж бодсон ч зар үзэхээр дандаа л санхүүгийн дэмжлэг хүссэн, мөнгө нэхсэн хүүхнүүд байх юм.

Иймд дундаж эмэгтэй хүн гоо сайхан, хувцас хунар гэх мэтчилэн сард дунджаар хэдэн төгрөг үрдэг ер нь танилцлаа гэхэд Монголын ямар бар, ресторанд хүүхнүүд орох дуртай вэ гэдгийг л асуух гэсэн юм. Би англи орос хэлтэй одоогоор хятадад сурч байгаа!
Category: Зөвлөгөө | Views: 302 | Added by: Нэрмандах | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]