Мини чат
ONLINE

Одоо: 1
зочид: 1
хэрэглэгчид: 0

Ïîñåòèëè ñàéò
Êîïèëêà ñàéòà
Êîïèëêà
Main » 2012 » хоёрдугаар сар » 25 » “Part of me” Billboard-ыг тэргүүлж эхэллээ
6:30 PM
“Part of me” Billboard-ыг тэргүүлж эхэллээ
Дуучин Кэти Перригийн энэ оны хоёрдугаар сарын 13-нд гаргасан "Part of me” хэмээх сингл энэ долоо хоногийн Billboard чартын нэгдүгээрт бичигджээ. "Капитол” студиэс гаргасан энэхүү бүтээл дэнс поп, поп рок урсгалыг харуулсан байна. Дууны бичлэгт продюссер Др. Люк, Макс Мартин, Бонни МакКий нар ажиллажээ.

"Part of me” дуучин бүсгүйн 2010 онд гаргасан "Teenage dream” цомогт багтаагүй бөгөөд энэ онд гаргах цомогт багтана гэж Billboard-ын албан ёсны сайтад бичсэн байна. Кэти Перригийн өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан "The one that got away” хэмээх уран бүтээл нь Хойд Америк, Их Британи, Австрали, Шинэ Зеландын чартыг тэргүүлж, 27 настай дуучин бүсгүйд олон шагналыг авчирсан юм.


Category: Мэдээлэл | Views: 215 | Added by: IIGAA | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]