Мини чат
ONLINE

Одоо: 1
зочид: 1
хэрэглэгчид: 0

Ïîñåòèëè ñàéò
Êîïèëêà ñàéòà
Êîïèëêà
Main » 2012 » гуравдугаар сар » 6 » Уран зөгнөл, ид шид, гипноз аль нь ч биш
7:28 PM
Уран зөгнөл, ид шид, гипноз аль нь ч биш

1936 онд болсон хэрэг. Ленинград хотын нэгэн эмнэлгийн газар гурван хүүхдэд хэдэн шөнийн турш нойрон дунд нь сонин хачин үйл явдалтай үлгэр ярьжээ.

Өглөө, тэдний нэг нь дөнгөж сэрмэгц үлгэрийн үйл явдлыг ярьж эхлэхэд нөгөө нэг нь:

-   Миний зүүдэлсэн зүүдийг чи яаж мэдэв? гэж гайхан асуужээ. Гэтэл гурав дахь жаал тэндээс,

-   Зүгээр бай, наадахыг чинь би үзсэн юм. Нойр ханаагүй байна. Намайг битгий сэрээгээрэй гээд унтсан ажээ.

Энэ бол одоо анагаах ухааны доктор, профессор болсон А.М.Свядощийн дэлхийд анх түрүүн үүсгэн сэдсэн нойрон дунд сургах аргын анхны туршилт байв.

Нойрон дунд сургах энэ арга одоо өргөн олны сонирхлыг сзлрааж байна. Гипнопеди гэдэг энэ арга нь үнэтэй, түвэгтэй залуур зүйн машин үл хэрэглэх бөгөөд зөвхөн л магнитофон хэрэглэгдэнэ.

Бидний нойрон дундаа үрзгдүүлдэг өдий төдий цагийг ямар нэг үр ашигтай болговол түүн шиг таатай юм хаана байхав!

ЗХУ-д энэхүү шөнийн тайвныг "үймүүлэгчийн” үүргийг....хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн Л.А.Близниченко өөртөө хүлээн авчээ.

Близниченко бүр 40-өөд оны үед Свядощийн үйл ажиллагааг сонсоо ч үгүй байхдаа Киев хотод гипнопедийн гоор оролдон ажиллаж байжээ. Тэр, гипнопедийн сургалтын үед дууны өнгө чанга сул ямар байх, хэр зэрэг бөх унтсан байвал зохих зэргийг нээж тогтоохоор эрэл хайлт хийж байв... Гадаад хэлийг яаж сургах вэ: саланги үгээр үү, бүхэл өгүүлбэрээр заах уу, шөнө зааснаа өдөр давтуулах уу? Энэ бүхнийг шийдэж ядан байсан тэр цагаас хойш 15 жил өнгөрөв.

Хамгийн залуу шинжлэх ухааны нэгэн болох гипнопедид одоо хэд хэдэн чиглэл төлөвлөгджээ. Гагцхүү шөнө л сургаж болно. Өдөр кь багш давтлага хийлгэж болох боловч шөнөд нь шинэ материал үзнэ. Близниченкогийн арга бол хөтөлбөржүүлсэн өөрийн сургалт гэж нэрлэж болохуйц хамгийн үр дүнтэй арга юм гэдгийг туршлага харуулж байна.

Близниченкогийн шавь нар унтахынхаа өмнө 15 минутыг шөнийн хичээлийн хөтөлбөртэй танилцахад зориулдаг байна.

"Яг унтахын өмнөх 15 минутад хүний ухаан хүчлэл их шаардах боловч юмыг их соргог тусгадаг болохыг та нар ажиглаа биз? Тухайлбал яг энэ минутад хүнд заримдаа шинэ үзэл, чухал шийдвэр ч орж ирдэг учир бий. За ингэхээр бид энэ чанарыг л ашиглана даа” гэж Близниченко ярьж байна.

Тэр, нэг шөнө оюутнууддаа Брестийн бэхлэлтийн тухай ярьжээ. Маргааш нь шавь нараасаа,

-Та нар баатарлаг түүхтэй ямар хотыг мэдэцгээх вэ? гэж асуухад Ленинград, Севастополийн алинийг нь ч дурдсангүй, Брест гэж нэгэн зэрэг хариулжээ.

-  Энэ тухай та нар хаанаас сонсож мэдэв? гэхэд хэн нь ч хариулж чадсангүй мөрөө хавчицгаасан гэнэ. Энэ мэт сонин баримт өдий төдий байна.

Гипнопеди нь хүний тархи мэдрэлийн ажиллагаанд хор хөнөөлтэй юм биш байгаа? гэж бодох хүмүүс гарна. Энэ асуудалд Святощ ч урьд санаа зовж байв. Гэвч ямар ч хөнөөл, гэмтэл учрахгүй юм гэдгийг олон удаагийн туршилт, судалгаа нотоллоо. Харин унтах, хооллох, ажиллах цагийн

нарийн хуваарь журмыг л гажуудалгүй мөрдөх хэрэгтэй юм. Шөнийн хичээллэлт нь апжаал ядарлын хэвшсэн хэлбэрийг түргэн арилгадаг байна.

Тэгвэл ер нь унтаа үед бидний тархи толгойд мэдлэг ямар замаар нэвтрэн орно вэ? Ид шид гэж байхгүй шүү дээ. Хэрэв би ямар нэг юм сонсч л байвал унтаагүй л байна гэсэн үг шүү дээ гэж одоо хүртэл үзэцгээдэг. Тэгвэл энэ маань шал өөр юм. Бид нойрон дундаа юм сонсдог, харин түүнээ ухамсарлаж, сэтгэж чаддаггүй юм. Өөр зүйлээр жишээлж үзье. Унтаж байгаа эх нь хүүхдийнхээ ялимгүй авиагаар ч гэсэн босон харайдаг шүү дээ гэж Святощ ярьж байна. Гэхдээ нойрны механизм одоо болтол гүйцэд тайлагдаж судлагдаагүй байна. Эрдэмтэд одоо болтол гаднын мэдээ тархинд ямар замаар нэвтрэн ордог дээр маргалдсаар байна. Святощийн үзэж байгаагаар энэ нь лав л ухамсраас гадуур явагддаг гэнэ. Олон оронд хийгдсэн олон туршилтууд энэ үзлийг баталж байх шиг санагдана. Ямар ч л гэсэн энэ бол их ашигтай сайн арга юм, ялангуяа гадаад хэл сурахад. Близниченкогийн шавь нар одоо гипнопедигээр заалгасан үгийнхээ 95-100 хувийг тогтоож, цөм "5”-ын дүнтэй сурцгааж байна. Одоо Киевт шөнө тутамд 40 үг сурч байна. Ойрын жилүүдэд нэг шөнийн дотор 400 үг хүртэл сургаж болно гэж Святощ, Близниченко нар баталцгааж байна. Ямар нэгэн ялихгүй тавхан шөнийн дотор байнга хэрэглэгддэг 2000 үг сураад авна гэдэг хичнээн гайхалтай сайхан хэрэг болохыг бодоцгоо л доо. Энэ бол толь бичгийн 80 хувь гэсэн үг. Тэгээд 10 шөнийн хойно хэл ч бэлхэн болж дараачийнхаа ажилд орох хэрэгтэй болно.

Төсөөлөн бодоход, энэ аргыг хөгжүүлэхийн тулд дэлхийн томоохон радио станцууд хэдэн арван янзын "шөнийн” нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлж байвал бүр ч сайнсан. Тэгвэл та хүлээн авагчаа дуртай долгион дээрээ тааруулчихаад л тайван нойрсож болно. Хүн, бүх л насныхаа турш ийм янзаар шинэ зүйлийн шимийг хүртэх боломжтой ажээ.

Энэ бол нээрэн ч хорхой хүрэм төлөв гэдэг нь маргаангүй ээ. Гэхдээ бид зөвхөн анхныхаа алхмыг хийж байна.

Тун олон зүйл ойлгогдоогүй, тайлагдаагүй үлдээд байна шүү гэдгийг тодорхой ухамсарлах нь хэрэгтэй юм гэж Близниченко егүүлж байна. Юуны урьд хүний ой дурдатгалын хязгаарыг тодорхойлох нь зайлшгүй хэрэгтэй.

Аргаа туйлд нь хүртэл боловсруулах хэрэгтэй. Ганц физиолог юу ч болохгүй ээ. Түүнд дуун зүйчид, амин судлалчид, сэтгэхүйн судлалчид, туршлагын авиан зүйн мэргэжилтнүүд оролцох болно.

Үүний дараа л өргөн нийтийн туршлагыг эхэлж болно.

Шөнийн сургалтыг шохоорхох сонирхох явдал одоодоо бүтэл муутай байна. Магнитофонтой хүмүүс шөнөжин түүнээ дуугаргаад ганц ч үг тогтоолгүй унтсаар өнгөрч байна. Нэлээд олонхи нь магнитофоноо шөнөжин ажиллуулаад тогтоосон ч  юмгүй өглөө нь "толгой өвдөж байна” гэлцэнэ. Близниченкогийн унтлагын өрөөний магнитофон шөнөд зөвхөн хэдэн арван минут л залгаатай байдаг гэнэ.

Бүдүүлэг аргаар туршилт хийх нь хор хөнөөлтэй, бүр ч үр ашиггүй гэж мэргэжилтнүүд сургаж байна.

Эцэст нь уг үгийн тухай дурдъя. Гипнопеди гэдэг энэ үг орчуулагдаагүй юм боловуу? Нэлээд олон хүн үүнийг гипнозтой их уялдаатай гэлцэнэ. Тэгвэл "гипноз” гэж юу гэсэн үг вэ?

Энэ бол грекээр жирийн л "нойр” гэсэн үг. Ойрмогхон "Комсомольская правда” сонинд гипнопедийг гипнозоор унтсан хүний нойрон дунд сургах арга юм гэсэн санаа бүхий егүүлэл гарчээ. Хэрэв тийм бол хүн бүхэн гипноз хийж чадахгүй болохоор сургалтын энэ арга өргөн нийтэд дэлгэрэх боломжгүй гэсэн үг шүү дээ. Гипнозыг өргөн нийтийг сургах арга болгон хэрэглэхийн урьд түүнийг хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй юм уу үгүй юм уу гэдгийг лавтай тогтоох нь чухал гэж олон эрдэмтэд үзэж байна.

 

Таньд манай сайт таалагдаж байвал LIKE хийнэ үү. Баярлалаа
Category: Танин мэдэхүй | Views: 608 | Added by: Нэрмандах | Rating: 5.0/2
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]