Мини чат
ONLINE

Одоо: 2
зочид: 2
хэрэглэгчид: 0

Ïîñåòèëè ñàéò
Êîïèëêà ñàéòà
Êîïèëêà
Main » 2012 » хоёрдугаар сар » 4 » Өвлийн улиралд хуурайшилтаас сэргийлэх
6:20 PM
Өвлийн улиралд хуурайшилтаас сэргийлэх


Өвлийн улиралд цаг уур маш хуурай байдаг. Хэт хуурай агаар олон зүйлийн өвчин үүсгэдэг. Агаарын чийгийн хэмжээ хэт доор үед хүний биеийн хамар болон уушигны хэсгийн амьсгалын замын нялцгай бүрхэвчийн ус алдагдаж, уян харимхай чанар нь буурна. Агаар дахь хог тоос бактери хялбархан нялцгай бүрхэвчийн дээр наалдаж, хоолойг өдөөж ханиалгана. Үүний дагуу бас хялбархан бронхит, багтраа зэрэг амьсгалын замын өвчин эмгэг үүсгэдэг. Үүнээс гадна халдварт ханиадны бактери хуурай орчинд үржих хурдац нь улам нэмэгддэг.
Иймд танд сануулах нь заавал ус нөхөж чийгийг нэмэгдүүлэн цаг тухайд биедээ хүрэлцэхүйц ус хэрэглэж байвал биеийн эрүүл мэнд тань тустай.
Ус уух: Өдөрт 1000-2000 миллитр ус уувал үндсэндээ хүний биед шаардагдах усны хэмжээг нөхөж болно. Өвлийн улиралд усыг санаачлагатай уух нь зөв, харин ундаассан үедээ сая уух биш. Өвлийн улиралд ус уухдаа нэг амьсгаагаар их ууж болохгүй, хамгийн тохиромжтой ус уух арга бол "бага хэмжээгээр олон удаа дахин давтан ууна”, даруй хэмжээ нь бага удаа нь олон, үдээс өмнө үдээс хойно ба унтхаас өмнө хэмээж цаг хуваан ууж болох юм. Үүнээс гадна бас үнээний сүү ба шөл уухаар дамжуулж биедээ ус, тэжээл нөхөж болно.

Хоол идэх: Хоол идэхдээ ус,тэжээл нөхвөрлөх нь өвлийн улирлын бас нэгэн чухал шаардлага болно.Өвлийн улиралд байцаа илүү идвал биед сайн,өвлийн улирлын уламжлалт идээ байцаа бол ус, тэжээл нөхөх хамгийн сайн сонголт болно. Байцаагаар хуурга ба шөл хийж бүр болно. Хятад анагаахын ухаанд байцаа нь жаахан хүйтэн чанартай хоргүй, ходоод хамгаалж шүлс хуруулах, бухимдлыг арилган унд тайлж, шээсийг тууж өтгөнийг шингэрүүлэх, халууныг арилгаж хор тайлна гэж үзэдэг. Бас ханиад, халуураж ам хатах, бронхит, ханиалгах, идэш хурах, өтгөн хатах, шээс хоригдох,хөлдөнги зэргийг засна. Ерөнхийдөө байцаа нь тэжээл нөхөж, цусыг ариутган, ходоод гэдсийг цэвэрлэх, өвчин эмгэгээс сэргийлэх, бодисын солилцоог ахиулах хүний биеийн эрүүл мэндэд ашигтай шилдэг ногоо сайн эм болно.

Гэртээ: Шал дээрээ ус цацах, өдөрд нойтон алчуураар шалаа хэд удаа арчих эсвэл шал дээрээ савтай ус тавих нь гэрийн чийгийн хэмжээг нэмэгдүүлэхд тустай. Шөнө унтахаасаа өмнө паар дээрээ хоёр ширхэг нойтон алчуур тавивал шөнийн агаарын хэт хуурайшилтаас сэргийлж чадна.
УГ МЭДЭЭЛЛИЙГ ӨВӨР МОНГОЛЫН САЙТААС АВСАН УЧИР ХЭЛЛЭГ НЬ БҮРЭН ОЙЛГОГДОХГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ ШҮҮ
Category: Зөвлөгөө | Views: 277 | Added by: Нэрмандах | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]